|
Видео

Шинэ мэдээ

Америкт болсон халдлагын улмаас 11 хүн амиа алдав

Америкт болсон халдлагын улмаас 11 хүн амиа алдав

27-нд Америкийн Питтсбург хотын Олон нийтийн аюулгүй байдлын газрын мэдээлснээр, тус хотын еврей шашны сүмд мөн өдөр буудлагын халдлага гарсны улмаас 11 хүн амиа алдаж, 6 хүн шархджээ. Хэргийн сэжигтнийг баривчлсан байна. 
Питтсбург хотын Олон нийтийн аюулгүй байдлын газрын албаны хүн Венделл Хисрич мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Шархадсан хүмүүсийн 4 нь цагдаагийн албан хаагч бөгөөд 2 цагдаагийн биеийн байдал хүнд байна гэжээ. 
Баривчлагдсан сэжигтэн тус хотын иргэн 46 настай Роберт Боверс юм. Тэрээр дуудлагаар очсон цагдаа нартай харилцан буудалцаж байгаад бууж өгчээ. Цагдаа нар хэргийн газраас 1 винтов буу, 3 гар буу илрүүлсэн байна. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр, Роберт Боверс урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй бөгөөд бууг хуулийн дагуу худалдан авсан. Гэвч тэрээр нийгмийн сүлжээгээр олон удаа еврейчүүдийн эсрэг бичлэг нийтэлж байсан байна. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler