|
Видео

Шинэ мэдээ

Дэд сайд Л.Халтар зориуд вагон унагаасан гэнэ үү

 

Дэд сайд Л.Халтар зориуд вагон унагаасан гэнэ үүЗам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой гарсан удаа дараагийн хэргийн дараа тус яамны удирдлагуудыг бүгдийг нь солих шийдвэрийн Засгийн газраас гаргасан. Үүний хүрээнд хамгийн түрүүнд дэд сайд нь томилогдсон. Дэд сайдаар УБТЗ-ын орлогч даргаар ажиллаж байсан Л.Халтарыг томилоход тухайн үедээ хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан.

Учир нь зүтгүүрийн вагон онхолдсон түүх анх удаа Монголд гарсан. Энэ үед УБТЗ-ын орлогч дарга байсан Л.Халтарыг ажлаа муу хийснийх нь төлөө шагнаж урамшуулж байгаа мэт салбарын яаманд дэд сайдаар томилчихлоо, сайн ажиллана гэдэг юу л бол хэмээн олон нийт эгдүүцэж байсан.

Тэгвэл түүнтэй холбоотой хачирхалтай мэдээлэл одоо ч тасраагүй л байна. Түүнийг УБТЗ-ын орлогч дарга байхдаа ч, одоо дэд сайд болчихоод ч энэ салбарыг самрах ажил хийж суугааг салбарын хүмүүс ярьж байна. Тухайлбал, өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар хувийн компанийг дарамталдаг. Төмөр замд ажиллаж байхдаа ч ийм байсан. Өнгөрсөн зургадугаар сард найман вагон унагасан.

Замын даргын үзлэг явагдсаны маргааш нь унагасан. Санаатайгаар экспортын вагон сонгон унагасан. Учир нь нэхэх эзэнгүй болохоор Жигжиднямааг муу ажиллаж байгаа мэтээр харлуулахдаа ашигласан хэрэг. Тодруулбал, замын шапаалыг сугалсан, вагоны зарим эд ангийг сугалуулсан. Түүнээс замын шапаал ч, вагоны эд анги ч зүгээр өөрөө сугарчихдаг эд биш. Хэн нэгний явуулгаар, хүний оролцоотой л сугарна” хэмээн ярилаа.

Түүгээр зогсохгүй өмнө нь төмөр замд болж бүтэж байсан бүхнийг тэр одоо болохыг нь болиулж байна. УБТЗ-ын ачаа тээвэрт тус нэмэр болдог хувийн компаниудыг элдвээр шахаж хавчиж байна. Төсөвт томоохон нэмэр болдог энэ салбарын жолоо цулбуурыг тааруулж чадахгүй байна хэмээн шүүмжлэв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг энэ салбарт бизнес эрхэлж байсан хүн учраас  хүмүүс түүнийг үгэнд 100 хувь итгэхгүй байх. Гэхдээ ганц түүгээр зогсохгүй салбарынхан нь дэд сайддаа ам муутай байгаагаас харахад дэд сайд Л.Халтар салбарынхандаа тийм ч хурдан хүлээн зөвшөөрөгдөх хүн биш бололтой гэсэн дүгнэлтэд хүрэв.

Шинэ ажлаа авахдаа л хэл амтай ирсэн дэд сайдтай холбоотой хэрүүл, хэл ам одоо ч Төрийн ордныг донсолгосоор байна.

 

http://mminfo.mn/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler