![]() |
Видео
Шинэ мэдээ
Шатахууны үнэ 2000-д хүрч байхад сайд нь буурч байгаа гэж мэлзсээр

Тухайлбал, хотын захуудаар 2000 төгрөгт хүрчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө "Тэс петролиум” ШТС үнээ нэмсэн байна.
Харин өнөө өглөө хэвлэлийн бага хурал хийсэн салбарын сайд Д.Сумъяабазар шатахууны үнэ харьцангуй буурч байгаа гэж улайм цайм худал хэлэв.
Тэрбээр ".Шатахууны үнэ ард иргэдийн нуруун дээр ачаа болж байгаад санаа зовж байна. Шатахууны үнийн өсөлт болон бусад дагалдах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дагаж өсөж байна. Гэхдээ шатахууны үнэ харьцангуй буурч байгаа” гэжээ.
Өнгөрсөн шөнө 2000 төгрөгт хүрсэн мэдээллийг салбарын сайд нь мэдээгүй, сонсоогүй юу, эсвэл мэдсээр байж худлаа хэлж мэлзэв үү.
Эх сурвалж: Olloo.mn
