|
Видео

Шинэ мэдээ

Меган Маркл бие давхар болжээ

Меган Маркл бие давхар болжээ

Их Британийн гүн Харри, түүний гэргий Меган Маркл нар ирэх оны хавар хүүхэдтэй болох гэж байгааг Кенсингтон ордноос зарлалаа. Ордны мэдээлэлд тэмдэглэснээр тэдний  хүүхэд хааны удмын долоо дахь үе буюу Их Британийн Хатан хаан II Элизаветийн жич болох юм.Суссексийн гүн, гүнгийн ахайтан нар өнгөрсөн тавдугаар сард хуримаа хийсэн юм.

Гүнгийн ахайтан Меган Маркл өнгөрсөн баасан гаригт хатан хааны гэр бүлийн гишүүн, гүнж Евгений хуримын үеэр хатан хаан болон бусад гэр бүлийн гишүүдэд хөл хүнд болсноо анх удаа хэлсэн байна.

Меган Марклын талаар товчхон өгүүлэхэд тэрбээр өдгөө 36 настай жүжигчин, загвар өмсөгч мэргэжилтэй бүсгүй юм.Тэрбээр жүжигчний ажлын хажуугаар загварын блог хөтөлж, 10 гаруй кинонд дүр бүтээсэн байдаг.
Меган Маркл өнгөрсөн оны есдүгээр сард "Vanity fair” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ "Бид бие биедээ хязгааргүй их хайртай бүхий л зүйл хувь тавилангаар яваа мэт санагддаг. Харри бид хоёр аз жаргалтай олон цаг мөчүүдийг хамт өнгөрүүлсэн. Гэхдээ олон нийтэд ил гаргаж болохгүй үнэт зүйл бий”хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.