|
Видео

Шинэ мэдээ

91-тэй хатан хаан морио унасаар...

91-тэй хатан хаан морио унасаар...

 

Н
.МӨНХЖИН

Элизабет Александра Мэри гурван настайгаасаа л морь унаж сурчээ. Дараа жил нь эцэг, ирээдүйн хаан VI Жорж түүнд анхны одой морийг нь бэлэглэсэн гэдэг. Их Британийн хатан хаан II Элизабет 90 насны босгыг давсан ч морио унасаар байна гэдгийг тэр үед хэн ч төсөөлөөгүй биз. Өнгөрсөн гуравдугаар сард хатан хаан Виндзор шилтгээнийхээ гадаа хар одой морь унан явж буй зургийг хааны ордноос олон нийтэд ил болгосон юм. Дэлхий дээр хамгийн олон жил хаан ширээнд сууж байгаа II Элизабет цэцгэн хээтэй алчуураа ороож, загвар зохион бүтээгч Стелла Маккартнийн урласан цуваа өмсч морио унасаар явна. Саяхан болсон судалгаагаар, британичуудын 71 хувь нь бүгд найрамдах улсаас илүүтэй хаант засаглалыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Дөнгөж 18 хувь нь хаант засаглал хэрэггүй гэж үзсэн байна. Дөрөвдүгээр сарын 21-нд 91 нас сүүдрийг зооглосон хатан хаан Виндзор шилтгээнд гэр бүлийн хамт төрсөн өдрөө тэмдэглэжээ.

 
Зууны мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler