|
Видео

Шинэ мэдээ

О.Ононтунгалаг Дэдди Янкигийн нүүр хувиргагчаар ажиллажээ

О.Ононтунгалаг Дэдди Янкигийн нүүр хувиргагчаар ажиллажээ


АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо "Майкал Винсента” академид нүүр хувиргагчаар ажилладаг О.Ононтунгалаг гэх монгол эмэгтэй Холливудын ододтой хамтран ажиллаж байгаа талаар өмнө бид мэдээлсэн. Тэрээр Ирина Шейк, Крис Браун, Гакки Мейн, Женнифер Лопесийн хуучин найз залуу болох Каспер Смарт, Женнифер Лопес,Кайли Женнер, Black eyed peas хамтлагийн гишүүн Apl de Ap, реппер G-Eazy, Cardi B, French Montana,Meghan Trainor нартай хамтран ажиллаж нүүр хувиргалтыг хийсэн юм.

Тэгвэл энэ удаад алдарт Despacito дууг хамтран дуулагчийн нэг Дэдди Янки нэрээр олны танил болсон Рамон Луис Айяла Родригесийн нүүр хувиргагчаар ажиллажээ.

Энэ талаараа өөрийн пэйж хуудаснаа”Бидний өнгөрсөн жилжингээ сонссон "Despacito” дууг Луис Фонситай дуулсан Reggaeton music-ийн загалмайлсан эцэг болох Дэдди Янкитай ажиллаа. Үнэхээр гайхалтай даруу бас эелдэг хүн байдаг юм байна. Сэтгэл минь хөдлөөд нүдэндээ нулимстай түүнийг тэврээд "Та миний ажилласан одуудаас хамгийн даруухан нь байлаа гэхэд” тэрээр баярлалаа”гэсэн юм гэж бичжээ.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler