|
Видео

Шинэ мэдээ

Индонез улсад газар хөдлөлтийн улмаас 2 мянга гаруй хүн амиа алджээ

Индонез улсад газар хөдлөлтийн улмаас 2 мянга гаруй хүн амиа алджээ

Индонез улсад болсон цунами болон газар хөдлөлтийн улмаас 2010 хүн амиа алдсан байна. Энэ тухай тус улсын Гамшгийн хор уршгийг арилгах Үндэсний газрын албан ёсны төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо мэдээлснийг "Синьхуа" агентлаг уламжиллаа.
Өмнө нь 1944 хүн амь үрэгдэж, 5 мянга орчим хүн сураггүй алга болсон тухай мэдээлж байсан юм. Гамшигт өртсөн 11 мянган хүн гэмтэж бэртжээ. Одоогийн байдлаар, 67 мянга орчим орон сууцны байшин барилга эвдрэн сүйдсэний улмаас 83 мянга гаруй хүнийг түр хоргодох байруудад байрлуулжээ. Индонез улсад 10 дугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд гамшгийн үеийн онц байдал зарласан байна. Тус улсын эрх баригчид гамшгийн хор уршгийг арилгахад 560 тэрбум рупи буюу 37,6 сая ам.доллар гаргахаар шийдвэрлэжээ.
Гамшиг болсон талаар сануулан дурдахад, 9 дүгээр сарын 28-ны өдөр Индонезийн Сулавеси арлын эргийн орчимд, Палу хотоос холгүй газарт 6,1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон ба хэсэг хугацааны дараа тухайн дүүрэгт дахин 7,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Үүний улмаас Палу хот 2 м өндөр цунамид нэрвэгдсэн байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler