|
Видео

Шинэ мэдээ

Н.Мадурог хөнөөхийг завдсан сэжигтэн амиа хорложээ

Н.Мадурог хөнөөхийг завдсан сэжигтэн амиа хорложээ

Венесуэлийн сөрөг хүчний улс төрч Фернандо Альбан Салазар Боливарын Үндэсний тагнуулын албаны төв байранд хүргэгдсэнийхээ дараа амиа хорлосон тухай тус улсын Ерөнхий прокурор Тарек Вильям Сааб батлан мэдэгджээ. Түүнийг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хөнөөхийг завдсан хэрэгт сэжиглэж байсан аж. 
Ерөнхий прокурорын мэдэгдэж байгаагаар, Салазар угаалгын өрөө рүү явахыг хүссэн бөгөөд тэнд амиа хорложээ.  Энэ хэргийн учир шалтгааныг тодруулж, бүрэн хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа явуулах хоёр прокурорыг томилсон байна.
"VTV” телевизийн мэдээлснээр, сэжигтнийг өнгөрсөн баасан гарагт Каракас хотод баривчилсан бөгөөд даваа гарагт тэрбээр шүүх хуралдаанд суух ёстой байсан гэнэ.
Сануулан дурдахад, Боливарын үндэсний гвард байгуулагдсаны 81 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагааны үеэр Венесуэлийн төрийн тэргүүн үг хэлж байх үед тэсрэх бодис тээвэрлэсэн нисдэг аппарат ашиглан түүнийг хөнөөхийг завдсан хэрэг өнгөрсөн 8 дугаар сарын 4-нд болсон юм. Тэсрэх бодистой хэд хэдэн нисдэг аппарат дэлбэрсний улмаас 7 хүн бэртэж гэмтсэн бөгөөд Н.Мадуроо бэртэж гэмтээгүй юм. Хожим нь ерөнхийлөгч Н.Мадуро энэ халдлагад Венесуэлийн сөрөг хүчнийхнийг болон Колумбын эрх баригчдыг буруутгасан юм. Харин Колумбын гадаад хэргийн яам энэ хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн. 
 
Э. Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler