| |
Видео
Шинэ мэдээ
О.Баасанхүү: Ж.Бат-Эрдэнэ сайд Б.Махбалыгаа өмөөрч хариуцлага хүлээгээд байгаа юм уу
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан бол одоо үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Хүний аминд хүрсэн гээд байгаа Б.Махбал гэж хүний тухай хэдэн үг хэлье. МАН-д Б.Махбал гэсэн хүн байсныг мэдэхгүй. Ямар ачтай буянтай хүн гэхээрээ бүх нам, бүх төрийн нүүрэнд дарга хийж явдаг байна аа. ЗТХ-ийн дэд сайд Л.Халтарт хэлье. Тэр Б.Махбалаа ажлаас нь халаарай. Хэрэг болохоос хэдхэн хоногийн өмнө "Би газрын дарга болно. Надтай аяаарай гэж яриад явж байсан байгаа юм. Ёстой ялзрал. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хэлье. Тэр хэргийг зөв зүйчлээрэй. Бараг талийгаачийн буруу мэтээр зүйлчлэгдсэн байгаа юм. Шударга ажлаарай”
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Төрийн яаман дээр хүний амь нас сүйтгэж байгаа хэрэг дэлхийд байхгүй байх. Ардчиллаар яваад 28 жил боллоо. Ардчилал нэрийн дор юу ч хийж болох юм шиг явсны гай л даа. Г.Занданшатар дарга та асуултандаа бодож хариулаа. Инээгээд байх юм. Инээж биш гуниглаж, харамсч, эмзэглэж хариулах ёстой ”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ж.Бат-Эрдэнэ сайдыг чинь огцруулчихаагүй юм уу. Ерөнхий сайд чинь хэвлэлийн хурал хийж байгаад л огцруулчихлаа гэж яриад байсан биздээ. Би УИХ-гүй болчихсон юм байх гэж бодсон. Яамдуудын ТНБД нараа яагаад жинхлэхгүй байгаа юм бэ. Хариуцлагын тогтолцоо гэж алга. Хот нийтээрээ тоггүй боллоо яагаад хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ. Улаанбаатараас Дархан хүрэх зам маш хэцүү байна. Ийм асуудалд хариуцлага хүлээх юм байх гэж бодтол хүн амины хэрэгт хариуцлага хүлээж байна. Журмаараа ЗГХЭГ-ын дарга хариуцлага хүлээх ёстой. ЗГХЭГ-ын даргыг гал тогоо мана гэж тавиагүй. Машин дээр наалт нааснаараа хариуцлагатай болчихгүй. Бүх төрийн алба өнөөдөр замбараагүй болчихсон байна. Үүнээс болж иргэдийн төрд итгэх итгэл алга болж байна. Ж.Бат-Эрдэнэ сайд тэр хэрэг үйлдсэн гээд байгаа Б.Махбалыгаа өмөөрч хариуцлага хүлээгээд байгаа юм уу, төрийн албанд ийм аймшигтай хэрэг гарлаа гэж хариуцлага хүлээгээд байгаа юм уу. Хэрвээ төрийн албаны хариуцлага гэж байгаа бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хариуцлага хүлээх ёстой”
эх сурвалж:undesten.mn