|
Видео

Шинэ мэдээ

Манай нарны аймгийн гадна орших сартай ижил гараг илрүүлжээ

Манай нарны аймгийн гадна орших сартай ижил гараг илрүүлжээ

Манай нарны аймгийн гадна талд орших нэгэн жижиг гарагийг илрүүлсэн бөгөөд энэ нь манай нарны аймгийн гаднаас олдсон анхны сар байж болох юм гэж АНУ-ын НАСА агентлаг мэдээллээ.
Энэ гараг манай дэлхийгээс 8000 гэрлийн жилийн зайд байна гэж мэдээлэлд дурджээ.
Уг гарагийн эцэг гарагийн урдуур селестиал биет өнгөрөх үеэр гарсан гэрлийн хэлбэлзлийг ажигласны үр дүнд шинэ гарагийг илрүүлжээ. Эцэг гарагийн урдуур селестиал биет өнгөрөх үзэгдлийг өөрөөр дамжин өнгөрөх дохио гэж нэрлэдэг байна.
Үүний зэрэгцээ ийм арга барилаар манай нарны аймгийн гадна байгаа гараг, одыг илрүүлдэг ажээ.
Нарны аймгийн гадна байгаа сарууд жижиг байдаг учраас илрүүлэхэд хүндрэлтэй байдаг байна. Учир нь ийм жижиг гарагуудын дамжин өнгөрөх дохио сул байдаг аж.
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler