|
Видео

Шинэ мэдээ

ҮЛИЙН ЦАГААН ОГТОНО УСТГАНА ХЭМЭЭН 10 ЖИЛ ДАРААЛАН ТЕНДЕРТ ЯЛСАН “ШИМ” КОМПАНИ

ҮЛИЙН ЦАГААН ОГТОНО УСТГАНА ХЭМЭЭН 10 ЖИЛ ДАРААЛАН ТЕНДЕРТ ЯЛСАН “ШИМ” КОМПАНИАТГ-т ХХААХҮЯ-тай холбоотой нэгэн гомдол иржээ. Тодруулбал, тус яаманд тендер зарлахгүйгээр сүүлийн 10 жил дараалан шалгарч байгаа нэгэн компанийн талаарх гомдол аж. Энэ талаар дээрх газраас мэдээлэл хийхдээ хэлсэн бөгөөд нэрийг нь хэлсэнгүй.

Тухайлбал, тус яаманд 10 жил микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх тендер зарласан. Энэ тендерт нэг л компани шалгарч байжээ.
 
Тэгвэл танил талтай, эрх дархтай, бусдадаа боломж олгодоггүй, тендерт ялсан хэрнээ ажлаа муу гүйцэтгэдэг гэх компанийн нэр бол "Шим” ХХК юм байна.
 
Энэ компанийн ерөнхий захирал нь Э.Бат-Үүлийг хотын дарга байхад Нийслэлийн Засаг даргын Санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан орлогчоор ажиллаж байсан Н.Батаа болж таарав.Тэрбээр одоо тус компанийн ерөнхий захирлын алба хашдаг юм байна. 

"Шим” компанийн танилцуулгад дурдсанаар, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн уг компани нь 1990 онд байгуулагдсан. 1997 онд үлийн цагаан оготно устгах үйлчилгээтэй бактероденцид, бактобромадиолон биобэлдмэлийг үйлдвэрлэж эхэлжээ.
Харин 1997-2017 онд нийтдээ 2778 тонн оготнын хор үйлдвэрлэжээ. Оготнын хорыг 1316,5 мянган га талбайд хэрэглэсэн гэх.
 
Тус компанийн үйлдвэрлэдэг хортой будаа нь хижиг өвчний үүсгэгч нянтай бөгөөд микробиологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцэх тендерт "Шим” компани ихэвчлэн ганцаараа материал өгч шалгарч иржээ.
 
"Шилэн данс” сайт дээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2017, 2016, 2015 онд тус бүр 400 сая төгрөгийн үнийн дүнтэй оготнын хорны тендер зарласан тухай мэдээлэл байна. Дээрх тендерүүдэд мөн л "Шим” компани ялжээ.
 
Гэвч энэ компанийн үйлчилгээ тааруухан байдаг талаарх гомдол мэдээлэл ирсэн байгаа юм. Ажлын үр дүн нь мэдэгдэхгүй, харагдахгүй ажлууд тендерээр хийх нь түгээмэл байна. Үлийн цагаан оготоно устгана гэж тендерт ялчихаад ажлаа муу хийдэг. Харин ч устгадаггүй, үлийн цагаан огтоно өсөхөд хувь нэмэр оруулсан гэж шүүмжилж байгаа юм. Мөнгө л авч байвал болоо гэсэн ойлголттой.

Эргээд ажлын үр дүн болоод хяналт шалгалт гэж байдаггүй. Хийсэн ажлаа дүгнэн хянаж үздэггүй, иймэрхүү аргаар л тендерийн мөнгө идэж, амташсан хэрээ 13 дахина гэгчээр сүүлийн 10 жил дараалан шалгарсан байгаа юм даа. 



О.Сайхан
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler