|
Видео

Шинэ мэдээ

Олон зуун босогч бууж өгчээ

Олон зуун босогч бууж өгчээ

 Мягмар гарагт Пакистан улсын засгийн газрын эсрэг бүлгүүдийн олон зуун босогч засаг захиргаанд зэр зэвсгээ хураалган, бууж өгснөө мэдэгдсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
"Манай улсын баруун өмнөд нутгийн Балучистан мужийн нийслэл Кветта хот дахь 265 босогч бууж өгсөн ба эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө улс даяарх бүх босогчид бууж өгөх хэрэгтэй” гэж засаг захиргааны төлөөлөгч мэдэгдсэн байна.
"Тэдгээр босогчид хүчирхийлэл үйлдэхээс татгалзаж, улс орондоо энх тайвныг цогцлоож, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаа тангарагласан” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэжээ.  
Бууж өгсөн босогчид нь Балучистан мужид 2015 онд эхэлсэн Терроризмын эсрэг хөтөлбөр биеллээ олж буйн илрэл болсон бөгөөд тухайн цагаас хойш нийт 2000 гаруй босогч бууж өгсөн аж.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler