|
Видео

Шинэ мэдээ

Террорист “Лалын улс” бүлгийн олон босогч амь үрэгджээ

Террорист “Лалын улс” бүлгийн олон босогч амь үрэгджээ

Афганистан улсын хоёр мужид террорист "Лалын улс” бүлгийн 12 босогч амь үрэгдсэн тухай "Синьхуа” агентлаг даваа гарагт мэдээлэв.
Ням гарагийн орой тус улсын Нангархар мужийн Ачин дүүрэг дэх "Лалын улс” бүлгийн босогчдын байр руу Афганы тусгай ажиллагааны хүчнээс үйлдсэн дайралтад өртөн 8 босогч амиа алдсан байна. Үүний зэрэгцээ олон тооны буу, зэвсгийг устгажээ.
"Кунар мужийн Уата Пур дүүрэгт аюулаас хамгаалах хүчнийхний явуулсан тусгай ажиллагааны үеэр 4 босогч амь үрэгдсэний зэрэгцээ 4 босогчийг мөн баривчилсан” гэж тус бүс нутгийн армийн хэвлэлийн албаны төлөөлөгч Мируайс Сапая мэдэгдсэн байна.
Амь үрэгдэгсдийн дунд "Лалын улс” бүлгийн коммандлагч Абузар байсан ба уг ажиллагааны үеэр энгийн иргэн болон аюулаас хамгаалах хүчний ажилтан гэмтэж бэртээгүй ажээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler