|
Видео

Шинэ мэдээ

Томоохон цэргийн сургуулилтуудыг таван жил тутамд явуулна гэж мэдэгджээ

Томоохон цэргийн сургуулилтуудыг таван жил тутамд явуулна гэж мэдэгджээ

Орос улс "Восток-2018” цэргийн сургуулилт шиг өргөн хүрээтэй цэргийн сургуулилтуудыг таван жил тутамд явуулна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ.
"Зэвсэг техникийг шинэчлэн сайжруулах улсын хөтөлбөрийг 10 жилээр тооцоолон боловсруулсан хэдий ч бид ямар түвшинд байгаагаа ойлгож, энд бүх зүйлс эмх цэгцтэй байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй учир армийн байлдааны бэлэн байдлыг батлан харуулах арга хэмжээнүүдийг илүү ойр ойрхон явуулах шаардлагатай юм" гэж тэрбээр «Россия 1» телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
Сүүлийн 37 жилд тохиож буй хамгийн өргөн хүрээтэй  "Восток-2018” цэргийн сургуулилт энэ сарын 11-17-нд Алс Дорнодод болж байгаа юм. Сургуулилтад 300 мянган цэргийн албан хаагч, Агаарын десантын цэргийн анги нэгтгэлүүд, Агаар сансрын хүчин оролцож байгаагаас гадна Хятад, Монголын цэргийн албан хаагчид оролцож байгаа юм.
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler