|
Видео

Шинэ мэдээ

Орос-Монголын цэргийн сургуулилтад 1000 гаруй цэрэг оролцоно

Орос-Монголын цэргийн сургуулилтад 1000 гаруй цэрэг оролцоно

ОХУ-ын Буриад улсын цэргийн хээрийн сургуулилтын "Бурдун" талбайд энэ оны 10 дугаар сард болох Орос-Монголын хамтарсан "Сэлэнгэ-2018” сургуулилтад 1000 гаруй цэрэг оролцоно гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.
"Дорнод цэргийн тойрог "Сэлэнгэ-2018” олон улсын сургуулилтад бэлтгэж эхэлсэн. Энэ жилийн сургуулилт 10 дугаар сарын эхний хагаст Буриадын цэргийн хээрийн сургуулилтын "Бурдун" талбайд болно. Нийтдээ 1000 гаруй цэргийн албан хаагчийг сургуулилтад оролцуулахаар төлөвлөж байна. Сургуулилтын оргил үед оролцогч орнууд террористуудтай хамтран тэмцэх, агаарын десантын цэргүүдтэй хамтран ажиллах тактик боловсруулна” гэж мэдээлэлд дурджээ.
"Сэлэнгэ-2018” сургуулилтын ерөнхий зураглал, зорилго, цаашид болох арга хэмжээ, Монголын Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг Оросын нутаг дэвсгэрт шилжүүлэн байрлуулах журам, мөн соёл, амралт чөлөөт цаг, спортын үйл явдлын жагсаалтыг ОХУ-ын Дорнод цэргийн тойрог болон Монгол Улсын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид урьд нь  болсон төлөвлгөөт зөвлөгөөний үеэр баталсан” гэж хэвлэлийн алба тэмдэглэсэн байна.
Түүнчлэн байлдааны тактикийн буудлага хийх бүсүүдийг урьдчилан шинжлэх үйл ажиллагааг явуулсан гэж Дорнод цэргийн тойрог нэмж мэдээлжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler