|
Видео

Шинэ мэдээ

Цэргийн сургуулилтын танк гүүрнээс унаж 3 цэрэг амиа алджээ

Цэргийн сургуулилтын танк гүүрнээс унаж 3 цэрэг амиа алджээТайванийн хуягт танк өчигдөр 3 метр өндөр гүүрнээс унасан байна. Танканд цэргийн сургуулилтаас буцаж явсан 5 цэрэг байсан бөгөөд 3 нь амь насаа алджээ.

Си Эм 11 хуягт танк ширүүн бороо орох үед гүүрээр гарах гэж байгаад Пиндун хотын Вангша голд унасан байна. Танкинд сууж явсан 5 цэрэг цэргийн хуаран руугаа буцаж явж байжээ. Танкны жолооч болон ахмад нь амьд үлдсэн бол үлдсэн 3 цэрэг нь амьсгал хураасан байна. Цэргүүд наймдугаар батальоных бөгөөд ирэх 7 хоногт болох цэргийн сургуулилтын бэлтгэлийг хийж байжээ. Тайванийн ерөнхийлөгч Цаи Ин-вэн цэргүүдэд эмгэнэл илэрхийлж, ослын шалтгааныг яаралтай илрүүлэхийг шаардсан байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler