|
Видео

Шинэ мэдээ

Солсберид дахин хүн хордуулсан хэрэг гарчээ

Солсберид дахин хүн хордуулсан хэрэг гарчээ

Их Британийн Уилтшир гүнлэгийн Солсбери хотод дахин хүн хордсон явдал нь гэмт хэрэг мөн эсэхэд тус гүнлэгийн цагдаа нар эргэлзэж байна. Солсбери хотод болсон үйл явдал нь гэмт хэрэг эсэхийг Английн гүнгийн харьяат газар нутаг болох Уилтширийн цагдаа нар одоогоор тогтоогоогүй байгаа аж.   
ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын офицер байсан Сергей Скрипаль болон түүний охин Юлияг гуравдугаар сарын 4-нд Солсбери хотод хордуулсан нь олон улсад шуугиан тарьсан билээ. Скрипалийг "А234” бодисоор хордуулсан хэрэгт ОХУ холбоотой гэж Лондоны эрх баригчид үзэж байгаа бол Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм. 
Солсбери хотын "Prezzо” зоогийн газарт эрэгтэй, эмэгтэй хоёр хүний бие гэнэт муудсан гэдгийг цагдаа нар ням гарагийн орой нотолсон байна. Гэхдээ тэднийг мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг саатуулдаг бодисоор хордуулаагүй аж.
"Энэ тохиолдол нь гэмт хэрэг эсэх нь одоогоор тогтоогдоогүй ба мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа. Солсбери хотын тойргийн эмнэлэг хэвийн ажиллаж байна” гэж Уилтширийн цагдаагийн газраас мэдээлжээ. Солсберид саяхан болсон хэрэгтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх боломжит бүх арга хэмжээг авсан гэж цагдаа нар онцлон хэлсэн байна. Дээр гарсан хэргийг одоогоор томоохон хэрэг гэж үзэхгүй байгаа аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler