|
Видео

Шинэ мэдээ

Хүүхдийн хамгаалал, хөгжлийн асуудлаар Нийтийн сонсгол хийхийг уриалав

Хүүхдийн хамгаалал, хөгжлийн асуудлаар Нийтийн сонсгол хийхийг уриалав

УИХ-ын гишүүн З.Нарантуяа хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудлаар нийтийн сонсгол хийхийг эмэгтэй гишүүдэд уриалж, албан бичиг хүргүүлэв.
Уриалгын албан бичигт, "УИХ-ын эмэгтэй гишүүд 2018 оны улсын төсөвт Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлуудыг өмнөх жилийн төсвөөс таван тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж батлуулсан. Дээрх хуулийн хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллагууд тодорхой ажлууд хийж байгаа боловч бодит үр дүн хангалттай бус, ялангуяа хүүхэд хамгааллын нөхцөл сайжраагүй байгаа нь асуулгын хариултаас тодорхой харагдаж байна. Иймд хуулийн хэрэгжилтийг хангах ажлын зохион байгуулалт, төсөв, санхүүгийн оновчтой хуваарилалтыг сайжруулах үүднээс УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс Нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй хэмэн үзэж та бүхнийг хамтран саналыг гаргахыг уриалж байна" гэжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агенталг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler