|
Видео

Шинэ мэдээ

З.Нарантуяа: Цэцэрлэгт хамрагдах хүрээг 84 хувьд хүргэх зорилт тавьсан

З.Нарантуяа: Цэцэрлэгт хамрагдах хүрээг 84 хувьд хүргэх зорилт тавьсан

УИХ-ын гишүүн З.Нарантуяа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд хүүхэд хамгааллын чиглэлд хэрэгжиж буй хуулийн төслүүдийн хэрэгжилт, Засгийн газраас суулгаж өгсөн мөнгөн хөрөнгийн зарцуулалтыг хянаж, холбогдох асуудлаар мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн онцолсон юм.

Тэрээр "УИХ-аас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхэд хамгааллын хуулийг баталсан. Хуулийн төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд 2018 оны төсөвт тодорхой мөнгөн төсвүүдийг суулгаж өгсөн. Мөн цэцэрлэгт хамрагдах хүрээг 84 хувьд хүргэх зорилт тавьсан байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад хүүхэд хамгааллын чиглэлд суулгаж өгсөн.

Бид хуулийг нь баталж, мөнгийг нь хуваарилж өглөө. Гэтэл бодит байдал дээр хүүхэд хамгааллын байдал сайжирсан дүнтэй харагдахгүй байна. Би УИХ-ын гишүүний хувиар Ерөнхий сайдад хандаж, хүүхэд хамгааллын чиглэлээр асуулга тавьсан.

Асуулгын хариултаас харахад, хүүхдийн эсрэг захиргааны зөрчил 25 хувиар өсч, хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг огт буураагүй байна. Сүүлийн таван хугацаанд 16 хүүхэд хүчирхийллийн улмаас амь насаа алдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд хамгааллын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагын төлөөллүүдтэй уулзсан.

Хуулийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлд эмэгтэй гишүүд анхаарч, 5 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгсөн. Гэтэл энэ мөнгийг асуудлын ач холбогдлыг нь харгалзалгүй, ихэнх мөнгийг нь сургалтад оруулсан байна. Манай улсад хүүхэд хамгааллын чиглэлд маш олон байгууллага байна. Үйл ажиллагаа нь яваад байгаа боловч, уялдаа холбоо муутай учраас хүүхэд хамгаалах чиглэлд бодит ажил хэрэг өгөхгүй байна. Тиймээс энэ сэдвээр УИХ дээр нээлттэй сонсгол хийх саналаа тавина" гэв.

 

Б.Цэнгэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler