|
Видео

Шинэ мэдээ

100 жилийн өмнөхтэй харьцуулахад оросууд 6 дахин их сахар хэрэглэж байна

100 жилийн өмнөхтэй харьцуулахад оросууд 6 дахин их сахар хэрэглэж байна

Нэг хүнд ногдох сахарын хэмжээ Орост эрс нэмэгдэж, 100 жилийн өмнөхтэй харьцуулахад 6 дахин нэмэгдсэнийг Хэрэглэгчийн хяналтын албаны тэргүүн Анна Попова сэтгүүлчдэд ярьсан байна.

Хэрвээ энэ эрчээрээ явбал Оросын иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах хэмжээнд очно хэмээн тэрбээр анхаарууллаа. Учир нь, түүний эш татсан тоо бол зөвхөн дотоодын үйлдвэрлэлийн үзүүлэлт дээр тулгуурласан ажээ.

"Энэ бол зөвхөн дотоодын үйлдвэрлэлд тулгуурласан тоо. Үүн дээр импортоор орж ирж байгаа чихэр, хүнсний амттаныг тооцоогүй. Импортын чихэр, амттанд агуулагдах сахарын хэмжээ маш өндөр. Хэдийгээр сахарын агууламж өндөртэй хүнсийг сургууль, цэцэрлэгт хориглосон ч гэсэн хэрэглээ их хэвээр байна. Энэ эрчээрээ байвал хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн эрүүл мэндэд аюул заналхийлж байна гэсэн үг” хэмээн Анна Попова зовиносон байна.

Сахараас гадна давсны хэрэглээ өндөр байгааг тэр бас анхаарууллаа.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler