|
Видео

Шинэ мэдээ

Монгол Улсын хүн амын 66% нь улсын дунджаас БАГА хэрэглээтэй байна

Монгол Улсын хүн амын 66% нь улсын дунджаас БАГА хэрэглээтэй байна

Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 1995-2007 онд 36.3 хувиас 29.3 хувь болж ерөнхийдөө аажим буурсан боловч 2008-2009 онд 35.2 хувиас 38.7 хувь болж өссөн билээ.

 

Харин 2010-2014 онд 38.8 хувиас 21.6 хувь болж буурсан байна. Гэвч ядуурлын түвшин 2016 гэхэд эргээд 29.6 хувь болж нэмэгджээ.

Энэ нь 2016 оны байдлаарх нийт хүн ам болох 3 сая 63 мянган хүнээс 907.5 мянга нь ядууралд өртсөн байгааг илтгэж байна.

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ, ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЛИЙН ХАМААРЛЫН СУДАЛГАА-нд дурдсанаар нийт өрхийн хувьд авч үзвэл, 2016 онд манай улсын 869.8 мянган өрхийн 22.1 хувь нь буюу 192.2 мянган өрх ядуу байна.

Барилгын салбар, мэргэжлийн, шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын үйлдвэрлэл 2016 онд өмнөх оноос 6.3-7.4 хувиар буурсан, барилгын салбарт ажиллагчдын тоо 16.7 мянган хүнээр огцом буурсан, 2015, 2016 онд цалин, тэтгэвэр төдийлөн нэмэгдээгүй, мөн дундаж цалингийн худалдан авах чадвар буурсан зэрэг нь ард иргэдийн орлогод сөргөөр нөлөөлж, ядуу иргэдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлсөн шалтгаануудын нэг гэжээ.

График 1, Ядуурлын түвшин, хувиар, 1995-2016, Эх үүсвэр: ҮСХ, ӨНЭЗС

Ядуурлын түвшин, хувиар, 1995-2016 year 36.3 35.6 36.1 32.2 29.3 35.2 38.7 38.8 33.7 27.4 26.6 29.6

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler