| |
Зүүн бүсийн чиглэлд Төв аймгийн замаар тээвэрлэлт гүйцэтгэнэ
Улиастайн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртлэх автозамын засварын ажил 2018 оны есдүгээр сарын 9, 10-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай хийгдэж байна. Тиймээс зам хаах болсонтой холбогдуулан зүүн аймгийн чиглэлд улс, хот хоорондын тээвэрлэлт гүйцэтгэж байгаа Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Багануур, Багахангай, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлийн тээврийн хэрэгслүүд Төв аймгийн замаар тээвэрлэлт гүйцэтгэх болсныг мэдэгдэж байна.
Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 2.2 км автозамыг засах ажлын хүрээнд Богд уулын арын замын нийлэх уулзварыг мөн өргөтгөх юм. Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх төсөл удахгүй эхлэх ч хотын зүгээс энэхүү замыг яаралтай засч сайжруулах шийдвэрийг гаргасан юм.