|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Багш нарын ажил хаялт суулт болж үргэлжиллээ

Багш нарын ажил хаялт суулт болж үргэлжиллээ

- Гэхдээ энд баярын уур амьсгал давамгайлж байсан нь гайхалтай -

Эрдмийн баярыг ажил хаялтаар эхлүүлсэн багш нарын тэмцэл хүрээгээ тэлсээр, өчигдрөөс Сүхбаатарын талбайд сууж эхэллээ. Өчигдрийн байдлаар нийслэлийн 68 сургууль, 10 цэцэрлэг, орон нутагт 16 сургууль, 12 цэцэрлэг буюу нийт 100 гаруй боловсролын байгууллага ажил хаялтад нэгдсэн бөгөөд цаашид ч нэмэгдэхээр байгаа гэх мэдээллийг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өгч байна. Багш нар энэ онд багтаан цалингаа 50 хувиар нэмэгдүүлсэн тохиолдолд ажил хаялтаа зогсооно гэж мэдэгдэж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжжээ. Тохиролцоонд хүртэл ажил хаялт үргэлжилнэ. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн өөр арга хэлбэр бийг ч тэдний зүгээс хэлж байна. Есдүгээр сарын 1-нд багш нарын цалинг наад зах нь 20 хувь нэмүүлэх саналыг ажлын хэсэг гаргасан. Энэ саналыг хэлэлцээрийн хүрээнд биелүүлэхгүй, хамтын гэрээ хэлэлцээрээр тохирсон амлалтаа Засгийн газар хэрэгжүүлэхгүй байгаа учраас хамгийн эцсийн найдвар болох ажил хаялтад хүрч байгаа гэнэ.

Багшийн цалинг нэмэх боломжыг энэ ажлын хэсэг судлаад боломж бий гэж үзжээ. Ингэхдээ багш нарын цалинг нэмэгдүүлэхэд энэ оны үлдэж байгаа хугацаанд 24 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоог гаргасан байна. Гэвч өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд тэдний хүсээд байгаа шиг цалинг нэмэгдүүлэх боломж байхгүйг Засгийн газрын зүгээс тайлбарлаж байгаа юм. Гэхдээ Засгийн газар боломжит хэмжээгээрээ асуудлыг шийдээд явж байгаа. Тухайлбал, төрийн албан хаагчдын цалинг 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэхээр болсон. Хамгийн бага цалинтай, хүнд орчин нөхцөлд ажиллаж буй бага ангийн болон цэцэрлэгийн багш, асрагч, сувилагч, соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчдын цалинг өмнө нь байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлж, ангиллыг нь 1-2 зэрэглэлээр өсгөсөн. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр ирэх оны төсөвт тодорхой хөрөнгө суулгахаар судалж байна. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ уубагш нарын, тэр дундаа бага ангийн багш нарын цалинг түлхүү нэмэх чиг барина гэдгээ илэрхийлж байгаа юм.

Мөн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонссон. Үүний хүрээнд Сангийн яам, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БСШУСЯ хамтарсан ажлын хэсэг байгуулан, багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж, саналаа нэгтгэхээр ажиллаж байна. Гэсэн ч Засгийн газрын зүгээс авч буй арга хэмжээнүүд багш нарын сэтгэлд төдийлөн нийцэхгүй ажил хаялтаа үргэлжлүүлсээр байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж эхлэв. Их, бага хэмжээгээр шийдэл гарсаар байтал ажил хаялтаа зогсоохгүй байгаа нь ямар учир шалтгаантай вэ гэдэгт ч эргэлзээ төрүүлж эхлээд байна.

МҮЭХ ЭСЭРГҮҮЦЭЛ, ТЭМЦЭЛД УРИАЛАН ДУУДАГЧ БОЛЖ ХУВИРСАН НЬ ХАРАМСАЛТАЙ

Төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах ёстой Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэргүүцэл, тэмцэлд уриалан дуудагч болон хувирчээ. Засгийн газраас багш нарын цалинг тодорхой хувиар нэмсэн ч МҮЭХ үүнийг нь чамлаж ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг зохион байгуулан хугацаагүй ажил хаялт зарлалаа. Энэ нь Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон зохион байгуулж байгаа хүмүүстээ ашигтай байж болох ч сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаяснаараа 90 гаруй мянган сурагчийн сурах эрхийг боогдуулж, нийгэмд сөрөг үр дагавар авчраад байна. Тухайлбал, ажил хаялтаас болж үүссэн хичээлийн хоцрогдлыг дараа хэрхэн нөхөх вэ гэдэг асуулт гарч байна. Хамгийн гол нь эцэг эхчүүд ажлаа хийх боломжгүй болж, аль нэг нь гэртээ үлдэж хүүхдээ харах асуудал тулгараад байгаа юм. Төрийн албан хаагчдын ажлын байр, нийгмийн асуудалд анхаарлаа хандуулах ёстой МҮЭХ дээрх зүйлийг бодоогүй биш бодсон байлтай. Нэг талаас цалин, нөхцөл байдлаа сайжруулахаар асуудал тавих нь зөв ч нөгөө талаас эдийн засгийн байдал, өнөөдрийн бодит нөхцөлийг ойлгох учиртай. Тиймээс хүүхдийн эрх, нийгмийн хөгжилд саад учруулж болохгүйг Үйлдвэрчний эвлэлийнхэнд сануулахад илүүдэхгүй.

ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ УУ, БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ ЮҮ

Сүхбаатарын талбайд суулт хийж байгаа багш нарын суулт талбайн хоёрны нэгийг бүрхсэн байв. Тэд сургууль, цэцэрлэгээрээ хуваагдан суужээ. Олонх нь ижил өнгийн малгай, хантаазаар жигдэрсэн байна. Тэднийг удирдан зохион байгуулагч нь МҮЭХ-ноос, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо. Тэд жагсаалд нэгдэн сууж байгаа багш нарт хандан чанга яригчаар баяр хүргэж, амжилт хүсч, зарим нь мэндчилгээ дэвшүүлж байгаа нь баярын арга хэмжээ гэлтэй. Уг нь баярлаад байх шалтаг тэдэнд байгаагүй ээ.

М.ЭНХЦЭЦЭГ

эх сурвалж:unen.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • fannoft

  • 2024-11-10
  • Current research is focused on designing AR inhibitors with high affinity and specificity <a href=https://fastpriligy.top/>dapoxetina comprar online</a>
  • fannoft

  • 2024-11-19
  • priligy dosage The offer for the shares in ENRC came from a consortium made up of its trio of oligarch founders and the Kazakh government, all major shareholders
  • cytotec medication card

  • 2024-12-01
  • Correspondence Address MBBC Ahmed I <a href=https://cytotec2buy.top/>how can i get generic cytotec pill</a>
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler