| |
АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ
АШУҮИС-ын Үйлдвэрчний хороо нь анх 1994 онд Анагаахын их сургуулийн үйлдвэрчний хороо гэдэг нэртэйгээр байгуулагдаж, хувийн байгууллагын этгээдээр бүртгэгдэж байсан. Сүүлд 2017 оны тавдугаар сард АШУҮИС-ийн Үйлдвэрчний хороо гэдэг хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээг авч, албан ёсны хууль эрхзүйн үндэслэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. АШУҮИС-ын Үйлдвэрчний хороо нь Монголын Боловсрол Соёл шинжлэх ухааны үйлдвэрчний хорооны албан ёсны гишүүн.
Бид хөлтэй, толгойтой байгууллага. АШУҮИС-ын Үйлдвэрчний хороо 2015 онд бүх багш, ажилчдын хурлыг хийж, АШУҮИС-ын Физиологийн тэнхмийн Баасанжаргал хороон даргаар сонгогдсон. Мөн тэргүүлэгч, бүлгийн дарга нараа сонгож, 2015 оноос хойш АШУҮИС-ын Захиргаатай хамтын гэрээг байгуулан ажиллаж байна. 2017 онд гэрээний биелэлтээ дүгнэн, 2018 онд дахин хамтын гэрээ байгуулан ажиллаж байна.
Манай хороо бол АШУҮИС-ын Захиргаа, Монголын Боловсрол Соёл шинжлэх ухааны хороонд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулдаг. Гишүүд, багш ажилчдынхаа эрх ашигийг хамгаалдаг хууль ёсны байгууллага гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
АШУҮИС-ийн Үйлдвэрчний хороо нь дотроо АШУҮИС-ийн Үйлдвэрчний бүлэг, Био анагаахын сургуулийн Үйлдвэрчний бүлэг, Эмзүйн сургуулийн Үйлдвэрчний бүлэг, Захиргаа аж ахуй хангамж үйлчилгээний ажилчдын Үйлдвэрчний бүлэг, Сувилахуйн сургуулийн Үйлдвэрчний бүлэг, Их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн гэсэн салбар бүлгүүдтэй. Нийт АШУҮИС-ийн багш ажилчдын 70 гаруй хувь нь манай хороонд элссэн. Тиймээс бид багш ажилчдынхаа мөн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар хамтын гэрээ байгуулан ажилладаг” гэлээ.