|
Видео

Шинэ мэдээ

АШУҮИС-ийн удирдах албан тушаалын томилгооны асуудлаар албан бичиг илгээв

АШУҮИС-ийн удирдах албан тушаалын томилгооны асуудлаар албан бичиг илгээв

"Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн тогтвортой хөгжил, багш, ажилчдын” түр хороо болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, "Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллага, "Багшийн цалин нэмэгдүүлэх” төрийн бус байгууллагуудаас Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилсныг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан мэдэгдэл ирүүлсэн байна.
Мэдэгдэлд дурдсанаар АШУҮИС-ийн удирдлагыг 2018 оны есдүгээр сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх асуудлаар анхаарч өгөхийг хүсчээ.
 
Дээрх мэдэгдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд танилцаж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад "Удирдах албан тушаалын томилгооны асуудлаар” албан бичиг илгээлээ.
 
Албан бичигт, "…төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх…” хууль эрх зүйн зохицуулалттай гэдгийг дурдаж, дээрх хууль тогтоомжийн дагуу тус сургуулийн захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах арга хэмжээ авахыг хүсчээ.
эх сурвалж:sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler