| |
Видео
Шинэ мэдээ
Багшийн цалин нэмэх эсэхийг УИХ л эцэслэн шийднэ
Засгийн газрын хурлаар хүнд нөхцөлд ажиллаж буй бага анги, цэцэрлэгийн багш нар болон тусгай хэрэгцээт сургуульд багшилж буй багшийн цалинг 14 хувиар, Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалинг 8 хувь гэх зэргээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хэмжээнд 74911 ажилтан, албан хаагчийг цалингийн өсөлтөд хамруулсан билээ.
Харин Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос багшийн цалингийн энэхүү нэмэгдлийг бага байна хэмээн үзэж 50 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж Улаанбаатар хотын хэмжээнд 12 сургууль дээр ажил хаялтыг зохион байгуулаад байна. Засгийн газрын зүгээс байгаа бололцоонд тааруулж нэмэж байгаагаа учирлаад байгаа бол багш нарын төлөөлөл үүнээс илүүгээр нэмэх боломжтойг дурьдаж байгаа юм. Хэрвээ Засгийн газар багшийн цалинг 50 хувиар нэмэх шийдэрт хүрлээ гэхэд уг шийдвэрийг эцэслэн шийдвэрлэх асуудал УИХ-ын эрх мэдлийн асуудал болж хувирна. Иймээс энэ удаагийн УИХ багшийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдэж байгаа юм.