|
Видео

Шинэ мэдээ

Автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ

Автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ

Пүрэв гарагийн өглөө Өмнөд Африкийн нийслэл Кейптаун хотоос 300 орчим километрийн зайд оршдог Бофорт-Уэст хотын ойролцоо явж байсан автобус осолдсоны улмаас 8 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
"Зорчигчид автобусанд боогдсон хэвээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байна” гэж Баруун Кейп мужийн замын цагдаагийн газрын дарга Кенни Африка мэдэгджээ.
Яаралтай тусламжийн болон аврах албаны ажилтнууд ослын газарт очсон бөгөөд ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Уг автобус нь нийслэл Кейптаун хотоос Бофорт-Уэст хотыг зорин явж байжээ.
Өмнөд Африк улсад зам тээврийн осол гарах нь түгээмэл байдаг бөгөөд ялангуяа баярын өдрүүдээр улам олширдог ажээ. Тус улсад жилд дунджаар замын 700 мянга гаруй осол гардаг ба зам тээврийн ослын улмаас өдөрт дунджаар 3 хүүхэд амиа алддаг гэж замын хөдөлгөөнийг зохицуулах газрын мэдээлэлд тэмдэглэсэн байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler