|
Видео

Шинэ мэдээ

Аргентин ОУВС-гаас тусламж хүслээ

Аргентин ОУВС-гаас тусламж хүслээ

Аргентины эдийн засгийн хямрал газар авч байгаатай холбогдуулан тус улсын Засгийн газар Олон улсын валютын сангаас /ОУВС/ 50 тэрбум ам.долларын зээлийг урьдчилан олгохыг хүссэн байна.
Энэхүү зээлийг Аргентины эдийн засагт итгэх итгэлийг сэргээхэд зарцуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Маурицио Макри мэдэгдлээ.
Энэ онд Аргентины үндэсний валютын /песо/ доллартай харьцах ханш 40 хувиар унаж, инфляцын түвшин маш их өссөн байна.
ОУВС өчигдөр уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, хэлэлцээрийг бэхжүүлж, үе шатуудыг өөрчлөхөөр ажиллаж байна гэжээ.
"Аргентины бодлого болон бодлогын шинэчилсэн төлөвлөгөөгөө хөгжүүлэхэд нь тус улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа би онцлон тэмдэглэсэн гэж ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагард мэдэгдэлдээ дурдав.
Хөрөнгө оруулагчид Аргентины Засгийн газар зээлээ төлж чадахгүй, дампуурлаа зарлаж магадгүй гэж үзэж байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler