| |
Бид өөрсдөө чадахгүй байгаа учраас ОУВС–гийн бодлогод орж байж л байдал сайжирна гэв
ОУВС-аас тавьж буй шаардлагуудын талаар нийгэмд олон талын байр сууриуд байгаа. Тэгвэл Г.Занданшатар гишүүн ОУВС-ийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч буйгаа хэлсэн байна. Тэрбээр "ОУВС бол Монгол Улсын санхүүгийн сахилга батыг сайжруулах гэж л шаардлагууд тавиад байгаа юм. Санхүүгийн сахилга бат, төсвийн санхүүгийн менежмент харилцан хяналттай, боломжоо бодитой тооцсон байх шаардлагатай. Хууль батлагдангуут санхүүгийнхээ орон зайг хаагаад байх биш, хамгийн өндөр ач холбогдолтой салбарууддаа санхүүгийнхээ боломжуудыг зөв хуваарилдаг байх ийм нарийн програмчлал, тооцооллуудаар төсөв, санхүүгийн үйл ажиллагааг хийдэг болсон шүү дээ, орчин үед. Энэ бол програмчлал юм. Бүх үзүүлэлтийг нарийн тооцдог. Үүгээр ОУВС шаардлагуудаа тавьж байгаа… Хамгийн гол нь санхүүгийн сахилга батаа яаж сайжруулах юм бэ. Урт хугацааны санхүүгийн тэнцлийн алдагдлаа яаж сайжруулах вэ. Төлбөрийн балансаа яаж сайжруулах вэ, мөнгөний бодлого, валютын ханшаа яаж зохицуулах вэ. Үүнд нэгдсэн бодлого, стратеги хэрэгтэй. Энэ маань ОУВС–гийн нэгдсэн программд ордоггүй. Бид өөрсдөө чадахгүй, Засгийн газар чадахгүй байгаа учраас ОУВС–гийн бодлогод орж байж, тэр программаар нь явж байж л байдал сайжирна. Тиймээс ОУВС–д орох нь зайлшгүй шаардлагатай байсан.” гэсэн байна.
Эх сурвалж: Шуурхай.мн