|
Видео

Шинэ мэдээ

Иран, Сири цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

Иран, Сири цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ

Сири дэх цэргийн оролцоогоо хадгалж, үлдэх зорилгоор тус улстай цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа гэж Иран мэдэгдэв.
Ираны Батлан хамгаалахын сайд Амир Хатами энэ долоо хоногийн эхээр Дамаскт айлчилсан байна.
Ираны Хувьсгалт гвардын албан хаагчдыг цэргийн зөвлөхийн үүрэг гүйцэтгүүлэхээр Сири рүү илгээж, тус улсын цэргийн байгууламжийг сэргээн босгоход тусламж үзүүлнэ гэж Ираны Засгийн газар мэдэгдлээ.
Иран нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль Асадыг дэмждэг билээ.
Иран энэхүү гэрээг байгуулснаараа Сирийн иргэний дайн дууссаны дараа тус улсад нөлөөгөө хадгалж үлдэх зорилготой байна гэж шинжээчид үзжээ. Гэвч энэхүү гэрээ нь АНУ болон Израилийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тус хоёр орон Ираны цэргийг Сириэс гаргах зорилготой байгаа юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler