|
Видео

Шинэ мэдээ

М.Оюунчимэг гишүүн Туул голыг бужигнуулчихаад зугтав уу?

М.Оюунчимэг гишүүн Туул голыг бужигнуулчихаад зугтав уу?

Олон жил хууль зөрчигчдийн гарт сүйрсэн Туул голыг "чөлөөлөх” асуудал сүүлийн үед багагүй яригдах болсонд олон нийт ам сайтай, басхүү хүлээлттэй байгаа. Ийнхүү Туул голыг хууль зөрчигчдөөс хамгаалах, дураараа авирлагчдад хариуцлага тооцох ажлыг хийнэ гэж хамгийн их ярьсан хүн бол яалт ч үгүй УИХ-ын гишүүн М.Оюунчимэг юм. Угаас чиг үүргийн хувьд ч эрхэм гишүүний даргалдаг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны эрхлэх гол асуудал учраас тэр биз. Хоёр жилийн хугацаанд иргэдээс Туул голыг хамгаалах талаар 6000 орчим өргөдөл гомдол ирүүлсэн учраас энэ чиглэлээр дорвитой хөдлөхөөс өөр аргагүйд хүрсэн ч байж мэдэх. Ямартаа ч Туулын эрэг дээр хууль зөрчин барилга барьж байгаа мөнгө, эрх мэдэлтэй дарга нартай тэмцэх гол хүн нь М.Оюунчимэг гишүүн болж хувираад удаж байна. Тэрээр Туул голыг хамгаалах тэмцлийнхээ талаар "Манай байнгын хороо Туул голын асуудлыг анхаарч, араас нь хөөцөлдөөд явж байна. Гурван ч удаа хэлэлцүүлэг хийлээ. Гол, мөрөн урсац сав газар бүхий хамгаалалтын тусгай бүсэд хайрга дайрга олборлохыг хориглох тогтоолыг байнгын хорооноос гаргаж, холбогдох газруудад хүргүүлсэн. Тогтоол хэрэгжиж байна.  Нийслэлээс гол мөрний дагуу байршилд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ нь Туул голын эрэг дагуу хайрга дайрга олборлолтыг зогсоосон нь маш чухал алхам болсон” гэж байв. Мөн Туул голын эрэгт хууль зөрчин барилга барьсаар байгаа хэт даврагчид,тэдэнд албан тушаалаа урвуулан боломж олгосон дарга нартай хатуу тэмцэх талаар байн байн ярьж, бичиж байсан удаатай.

Гэтэл БОАЖ-ын  сайдаар Туул голыг ангуучилж байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр хүртэл гаргуулсан эрхэм гишүүний тэмцэл сүүлийн үед нэг л бүдгэрэх шинжтэй болоод явчихлаа. Эсвэл мөнгө, эрх мэдэлтэй сөрсөн  тэмцэл хууль шүүхийн байгууллага дээр очоод унтарсан ч байж магадгүй.

 

Саяхан "Туул голын эрэг орчимд хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийг цэгцлэх гэтэл шүүх дээр очоод ямар ч үндэслэлгүй ялаастай.Яамаар ч юм бэ дээ. Шүүх засаглалыг шинэчилсэн цагт шударга ёс ялж, Монгол Улс хөгжих бололтой” гэж цахим хуудсандаа жиргэсэн байв.
Гэтэл сүүлийн үед Туул голын эрэг дээр барилга барьсан хууль зөрчигчдийг цэгцлэх түүний санал санаачлага, ажлыг дэмжих гэсэн хэвлэлийнхэнд байсхийгээд л татгалзсан өгдөг болжээ. Өөрөөр хэлбэл, Туул голтой холбоотой асуудлыг  Байгаль орчин аялал жуулчлалын сайд руу бултуулж, өөрөө зугтаж эхэлсэн бололтой. Эндээс харвал, эхнээсээ л Улаанбаатарчуудын эмзэг асуудал болох Туул голоор оролдож, сенсаци хөөх хэрэггүй байсан юм шиг.Эсвэл санаа зорилгоосоо ухраагүй бол хүчтэйхэн, даацтайхан тэмцээд өгөх хэрэгтэй бус уу.

 

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler