|
Видео

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн 19-р тойрогт явагдах дахин сонгуулийн саналыг ирэх аравдугаар сард авна

Баянзүрх дүүргийн 19-р тойрогт явагдах дахин сонгуулийн саналыг ирэх аравдугаар сард авна

Монголд Улсын Сонгуулийн тухай хуулийн 20-р зүйлд заасны дагуу Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооноос тогтоол гаргасан байна. Тус тогтоолд ирэх аравдугаар сарын дөрөв дэхь долоо хоногийн бямба гарагт Баянзүрх дүүргийн 19-р тойрогийн дахин сонгуулийн саналын авахаар болжээ.

 

Тодруулбал, өнгөрөгч оны 9 сарын 20-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны шүүхийн 301-т тогтоол болоод энэ оны 1-р сарын 3-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан 03-р шүүхийн тогтоол, шийдвэрийн дагуу тус дахин сонгуулийн товыг гаргаад байна.

 

Мөн тогтоолд орон нутгийн дахин сонгуулийн зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх асуудлын холбогдох байгууллага албан тушаалтанд даалгахын сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийд даалгажээ.

Түүнчлэн Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу дахин сонгуульд оролцох намууд саналаа хүргүүлэн бүртгүүлэх сүүлийн өдөр нь өнөөдөр  юм байна. 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler