![]() |
Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг түдгэлзүүллээ
Үндсэн хуулийн Цэцээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг түр хугацаанд түдгэлзүүлжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр СЕХ-ноос өглөө. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаараа "УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарлах тухай 62 дугаар тогтоол гаргасан нь хууль зөрчсөн байна” гэх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгууль тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм. Учир нь Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ хүлээж авах эсэхээс дараагийн алхам тодорхой болно. Өөрөөр хэлбэл, УИХаас Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал нөхөн сонгуулийг нэг жилийн хугацаагаар хойшлуулна.
Харин хүлээж авахгүй бол Цэц их суудлын хуралдаанаар асуудлыг дахин авч хэлэлцэнэ. Ингээд дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг баталгаажуулбал энэ нь эцсийн шийдвэр болох юм. Тэр болтол УИХ ээлжит бусаар хуралдах уу эсвэл намрын чуулганаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авах уу гэдэг асуудал асуултын тэмдэг хэвээр байна. Үндсэн хуулийн Цэц ийнхүү хуралдахаар болсон нь нэр бүхий иргэний гомдолтой холбоотой. Тодруулбал, УИХ-аас нөхөн сонгуулийг ирэх аравдугаар сарын 7-нд гэж зарласан нь төрийн албан хаагчийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн байна гэх гомдлыг иргэн Мөнхцэцэг гаргасан байдаг. Харин Цэцээс түүний гомдлыг хэлэлцээд "УИХ-аас 62 дугаар тогтоол гаргасан нь төрийн албанд ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна” гэж үзсэн. Тодруулбал, УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарлахдаа Үндсэн хуулийн 19.1 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”, 70.1 дэх хэсэгт "Үндсэн хуульд төрийн байгууллагын бусад шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдлын зарчим алдагдах, иргэдийн төрийн байгууллагад сонгогдох эрхийг зөрчих нөхцөл бүрдүүлсэн байна хэмээн дүгнэж, дээрх тогтоолыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Түүнчлэн УИХын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах шийдвэр гаргахдаа иргэдийнхээ төрийн байгууллагад сонгогдох эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлж холбогдох зохицуулалтыг тодорхой болгох, хийдлийг арилгах шаардлага байгаа талаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтэд тэмдэглэсэн юм. Цэцээс ийнхүү шийдвэр гарга хаас өмнө нөхөн сонгуулийн бэлтгэл ажлыг үндсэндээ хангаад байсан юм. Тодруулбал, сонгуулийн зардлын дээд хэмжээг нам, эвсэл тус бүр 102, нэр дэвшигч 92 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаал гаргаад байв. Түүнчлэн улс төрийн 14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлт гаргаснаас 13-ыг нь бүртгэсэн. Учир нь ИЗНН-аас ирүүлсэн хүсэлтэд бичиг баримтын бүрдэл дутуу гэх шалтгаанаар хассан. Ингэснээр МАН, АН, МАХН тэргүүтэй 13 намд СЕХ-ноос нөхөн сонгуульд оролцох батламжийг нь гардуулан өгсөн. Үүний дагуу намууд нөхөн сонгуулийн бэлтгэл ажилдаа ороод байсан юм. Мөн аль намаас, хэнийг нэр дэвшүүлэх нь ирэх сарын 4 гэхэд тодорхой болов байв. Ямартай ч Цэцийн шийдвэрийн да гуу нөхөн сонгуультай хол боотой ажлыг ийн хүү түдгэлзүүлээд байна. Даш рамд дурдахад, Д.Гантулга УИХ-ын гишүүнээс чөлөө лөгдөх хүсэлт гаргаж, түүнийг нь УИХ ёсоор болгосноор Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нөхцөл үүссэн юм.
эх сурвалж:unen.mn