|
Видео

Шинэ мэдээ

Эрүүлжүүлэгдсэн оюутныг сургуульд нь мэдэгдэх шийдвэр гарчээ

Эрүүлжүүлэгдсэн оюутныг сургуульд нь мэдэгдэх шийдвэр гарчээ

2018-2019 хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас улсын хэмжээнд "Хичээлийн шинэ жил нэгдсэн арга хэмжээ” хяналт шалгалтын ажил эхлүүлсэн байна. 
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан  "Өнгөрсөн жил  400 орчим хүүхэд залуус согтуугаар гэмт хэрэгт холбогдож, 25 залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Иймд энэ жил согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон оюутан, сурагчдыг харьяалагддаг сургуульд нь албан тоотоор хандах шийдвэр гарсан" гэлээ. Хөдөө орон нутгаас оюутнууд ирэхээр сургуулийн орчинд гэмт хэрэг гарах нь ихэсч, залуус архидан согтуурах, бусдыг дээрэмдэх зөрчил ихэсдэг байна. Тухайлбал, өнгөрсөн жил улсын хэмжээнд 87 мянган хүн эрүүлжүүлэх байранд орсноос 1000 гаруй нь насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуус байсан судалгаа бийг ч тэр онцлов.
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler