|
Видео

Шинэ мэдээ

9 сарын 03-наас эмч, багш нар ажил хаяна

9 сарын 03-наас эмч, багш нар ажил хаяна

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдийн цалинг 8-30 хувь нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргасан.Гэтэл энэ шийдвэр нь цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан, нийгмийн түншлэл, гэрээ хэлэлцээрийн зарчмыг зөрчсөн гэж Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.

Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг "Монголын боловсрол, шинжлэх ухааны салбарынхан цалин нэмэгдүүлэх асуудалд маш хүлээцтэй хандсан. Бидний тэмцлийн үйл ажиллагаа эрчимтэй хэрэгжиж байх үед Засгийн газраас МҮЭХ-д олон санал тавьсан. Энэ саналуудыг бид хүлээж авч, хавар хүүхдүүдийн элсэлтийн шалгалт гэх мэт олон ажил давхацдаг учир бид тэмцлээ хойшлуулах шийдвэрт хүрсэн.

Гэтэл Засгийн газраас ийм шийдвэр гаргасанд үнэхээр бухимдалтай байна. Тиймээс бид улс даяар есдүгээр сарын 3-нд ажил хаялт зарлахаа мэдэгдэж байна. Засгийн газар дангаараа ийм шийдвэрт хүрснийг буруу гэж үзэж байгаа. 2017 онд биднийг тэмцэл хийж байхад тохиролцооны гэрээ хийсэн. Тэгвэл энэ жил дахин гал унтраах байдлаар 8-30 хувь нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.

Багш нарын ажлын ачаалал их байгааг бүгд мэднэ. Гэтэл зарим нь ачаалал ихтэй, зарим нь бага байгаа мэт голд нь яс хаясан, хагаралдуулсан шийдвэрийг гаргаад байна. Есдүгээр сарын 1-ний өдөр ажлын өдөр биш учир 3-ний өдрөөс хийхээр төлөвлөсөн.Бид зөвхөн ажлаа хаяад сургуульдаа суух биш, талбай дээр суулт хийж, цаашлаад олон хүнд хэлбэрийн эсэргүүцлийг өрнүүлнэ” гэв.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.