|
Видео

Шинэ мэдээ

Багш нар есдүгээр сарын 1-нд ажил хаяна гэв

"Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ноос Засгийн газар болон МҮЭХ-нд хариуцлага тооцох талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тус хорооныхон төрийн гурван өндөрлөгт өнгөрөгч долоодугаар сард хүсэлт хүргүүлсэн ч Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайдад ханд гэдэг хариу өгчээ. Жилийн хугацаанд цалин нэмэгдүүлээгүйн дээр бүрхэг хариу өгчихөөд дорвитой арга хэмжээ авахгүй байгаад тэд эсэргүүцлээ илэрхийлж буйгаа хэлсэн юм. Хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Р.Санжмятав "ОУВС-гийн төлөөлөгчид Монгол Улсад ирэхдээ "Засгийн газарт цалин нэмэх боломж олгосон. Энэ асуудлыг шийдэх эрх нь Засгийн газарт үлдэж байгаа гэсэн. Бид хамгийн сүүлд наймдугаар сарын 3-нд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхэд 50 хувь нэмэгдүүлэх асуудлыг судалж байгаа гэдэг хариу ирүүлсэн.

Өнөөдөр бид "Багш нарын цалин нэмээч ээ” гэдэг шаардлагыг дахин хүргүүлж байна” гэлээ. Мөн тус хорооны удирдах зөвлөлийн гишүүн, багш Л.Сарантуул хэлэхдээ "Багш нарын цалин нэмүүлэх түр хорооноос ажлын хэсэг гаргаж, тавдугаар сарын 1-нд ажилт хаялт зарлахаар ярьж байсан. Гэтэл цалин нэмнэ гэсэн учраас ажил хаялтаа зогсоосон ч одоог хүртэл нам жим байна. Хүүхдийн эрх ашгийн төлөө уул уурхай, архи тамхины орлогоос таван хувийг хүүхдэд зориулаач. Ард иргэдийн үгийг сонсч, амлалтаа биелүүлээч гэдэг шаардлагыг бид тавьж байна. Багшийн цалинг нэмэхгүй бол хүүхдийн эрх зөрчигдсөөр байна” гэж байлаа. Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа төдийгүй гурван талт хэлэлцээр үр дүнгээ өгөхгүй бол ажил хаяна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler