| |
Видео
Шинэ мэдээ
Эмч, сувилагч нарын цалинг нэмэхээр болжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эмч, сувилагч нарын цалинг нэмэх шийдвэр гаргажээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Төрийн албан хаагчдын цалинг 9-р сарын 1-нээс 8 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газар дөнгөж сая гаргалаа.Тэр дундаа бага цалинтай,ажлын ачаалал ихтэй байдаг сувилагч нарын маань ангилал ахиж ТҮЭМ-4 боллоо.Ингэснээр сувилагч нарын цалин 12,3-30 % нэмэгдэж байна.Эмч нарын цалингийн сүлжээг ч үе шаттай өөрчлөх юм.
Цаашид цалин урамшууллыг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр Засгийн газрын хуралдаанаар тогтов.Салбарын ажиллагсдын цалин урамшууллыг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажилласан /ЭМСҮХолбоо/ тэргүүн Б.Мягмартаа баярлалаа." гэлээ.