| |
Видео
Шинэ мэдээ
Ш.Түмэнцэцэг мөнгөн медаль хүртлээ
"Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ Ш.Түмэнцэцэг Монголын баг тамирчдын анхны мөнгөн медаль авлаа.
Тэрбээр шөвгийн наймд Энэтхэгийн Дивья Какран, хагас шигшээд Тайваний Чен Венлингийг тус бүр оноогоор цэвэр ялсан. Улмаар алтан медалийн төлөө ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн наадам болон Азийн хошой аварга БНХАУ-ын Зоу Фенгэтэй барилдаж, 1:4-өөр ялагдсанаар мөнгөн медаль буусан юм.
Сонирхуулахад, Ш.Түмэнцэцэг нанхиад бүсгүйд Азийн наадмаас гадна энэ жилийн Дэлхийн цом, 2015, 2017, 2018 оны Азийн АШТ гээд таван барилдаанд ялагдаад байгаа аж.