![]() |
МУСТА дуучин А.Оросоо: МУГЖ В.Оросоо гуайн дуунуудыг сэргээж дуулаач гэж олон хүн санал тавьсан
Пүрэвдоржийн шүлэг, Пүрэвсүрэнгийн аялгуу "Сэтгэлийн чамдаа” дуугаараа олон түмэнд танигдаж хоёр ч удаа бие даасан тоглолтоо хийсэн МУСТА залуу дуучин А.Оросоотой удахгүй болох гурав дахь бие даасан тоглолтынх нь талаар ярилцлаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Шинэ уран бүтээлийн сонин сайхнаассонирхуулаач?
-"Хүрэн халзан морь” гэжморинытухай сайхан дуу гаргалаа. Мөн яруунайрагчЦогбаярынүг ая "Чамдаа ирлээ”хэмээх шинэ дуугаа гаргасан. Гэх мэтчилэн олон олон уран бүтээлүүд гаргаж байгаа.Удахгүй гурав дахь бие даасан тоглолтоо хийх гээд бэлтгэлдээ орсон байна.
-Бие даасан тоглолтод та өөрийн дуунуудаа дуулах уу? Тоглолтынхоо талаар яриач.
-Минийанхнытоглолт 2014 онд, дараагийнх нь 2016 онуудад болж байсан. Энэ тоглолтуудад дандаа дуучид дуулж байсан. Харин энэ удаагийн тоглолтоо дуучид оролцуулахаас илүүтэй дундуур ньАрдын хөгжмийн тоглолт оруулахаар төлөвлөөд байна.ТоглолтодМУГЖВ.Оросоо гуайн дуунуудыг түлхүү дуулна. Их сайхан тоглолт болно гэж харж байгаа.
-Таны 2013 онд гаргасан "Сэтгэлийн чамдаа” дуугсонсогч түмэнд хамгийн их хүрсэн, таныг олонд таниулж чадсан дуу гэж хэлж болно. Тэгвэл энэ дуу шиг олны хүртээл болохуйц шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн.
-Пүрэвсүрэнгийн аялгуу Пүрэвдоржийн шүлэг "Сэтгэлийн чамдаа” гээд энэ сайхан дуу минь олон түмэнд хүрсэн их сайхан уран бүтээл болсон. Одоо дуучинОюундалайтайхамтарч дуулсан "Хайрын ертөнцөөр хослон дуулъя” шинэуран бүтээл минь оны хүртээл болоод эхэлсэн. Мөн хөгжмийн зохиолчБямбабаярхөгжмийг нь зохиож, Бат-Эрдэнэ шүлгийг нь бичсэн "Сүүн зам”гээд дуу олны хүртээл болж, хүмүүсийн сонсох дуртай дууных нь нэг болоод байна.
-Таныг Говь-Алтай аймгийн Алтай чуулгад дуучнаар ажиллаж байгаадСУИС-д элсэж уртын дууны ангийг төгссөн гэдэг?
-Алтай чуулгын дуучнаар ажиллаж байгаад анх "Хөгжим бүжгийн коллеж”-д Ардын жүжигчин Д.Жаргалсайхан багшийн шавь болон дуурийн дуулаач мэргэжлээр сурсан.Дараа ньСУИС-ийн уртын дууны ангийг төгссөн. Одоонийтийн дууны урлагт өөрийгөө сориод явж байна даа.
-Та яагаад заавалМУГЖВ.Оросоо гуайн дуунуудыг сэргээж дуулахаар болов?
-МУГЖВ.Оросоо гуайн сайхан дуунуудыг сэргээж дуулаач гэж олон хүн санал тавьсан. В.Оросоо гуайн том хүү О.Мэндбаяргуай надтай уулзаад Оросоогавьяатынцомог, номыг өгсөн. Албан ёсоор миний аавын дуунуудыг сэргээж дуулаач гэдэг санал тавьсан. Ингээдгавьяатынхаадуунуудыг дуулж эхэлсэн. Олон сайхан дуунууд байдаг "Миний Улаанбаатар”, "Нууцхан сэтгэл”, "Зуслангийн уянга” гэх мэт. Тоглолт дээрээ В.Оросоогавьяатынхаадуунуудаас дуулах гээд бэлтгэл ажилдаа орсон.
-Тэхээр ирэх арван сардтантайВ.Оросоогавьяатынболоод өөрийн тань шинэ уран бүтээлүүдээр уулзана гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр монгол түмний хайртай мундаг уран бүтээлч, ийм гайхалтай хүний дуунуудыг сэргээж дуулах завшаан олдсонд би хувьдаа их талархаж явдаг. Тиймээс чанартай сайн дуулахыгхичээдэг. Энэ удаагийнтоглолтдээргавьяатынхаадуунуудыг түлхүү дуулах болно. Мөн өөрийнхөө шинэ болоод үзэгч түмэнд хүрсэн сайхан дуунуудаа дуулна. Тиймээс үзэгч, сонсогч түмнээ өргөнөөр хүрэлцэн ирээрэй гэж урьмаар байна.
-Ярилцсан танд баярлалаа. Таны цаашын уран бүтээлд өндөр амжилт хүсье! Урлагийн бурхан тэнгэр үргэлж ивээж байх болтугай!
-Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье!
Ярилцсан: М.Март
![](/templates/kingnews/images/logo.png)