|
Видео

Шинэ мэдээ

“ХҮСЭЛ АВАЙ...” ТОГЛОЛТ ТУН УДАХГҮЙ

“ХҮСЭЛ АВАЙ...” ТОГЛОЛТ ТУН УДАХГҮЙ

 

Алтан нар үдшээр жаргаж үүрээр өндийнө
Амраг сэтгэлийн нар алаг зурхэнд үүрд мандана.

Монголчуудын дахин давтагдашгүй соёлын дархлаа болсон уртын болон ардын дуугаа залуу үед сонирхолтой, шинэлэг хэлбэрээр түгээн дэлгэрүүлэхийн төлөө уран бүтээлээ туурвидаг дуучид бол яахын аргагүй уртын дуучин, МУСТА Дэлгэрсайханы Жавхаасайхан, Дүүрэнгийн Үүрийнтуяа нар юм.

СУИС-ийн Уртын дууны ангийг МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэрийн удирдлаган дор суралцаж төгссөн. Тэд анхны хамтын бүтээл болох  "Язгуур” цомог, "Аргагүй амраг” анхны хамтарсан тоглолтоо амжилттай хийж байсан. Уг тоглолт нь ардын болон уртын дуунуудыг орчин үеийн хөгжмийн төрөлтэй хослуулан харилцаа дуу, этник байдлаар үзэгчдийн хүртээл болгосноороо онцлог байлаа.  Тэгвэл энэ удаад эрхэм дуучид ХҮСЭЛ АВАЙ... хэмээх өвөрмөц нэртэй  тоглолтоо Монгол Бөхийн Өргөөнд ирэх сарын 4-ний өдөр хийх гэж байна.

 Тоглолтод СУИС-ийн Морин хуурын чуулга, СУИС-ын уртын дуучид, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, хийлч Дээгий, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Алтанжаргал, Nature dance продакшн зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.

Ардын болон уртын дуугаа сэтгэлд шингэтэл эгшиглүүлж үндэсний соёл урлагаа бахдан бахдан жарган суухийг хүсвэл ХҮСЭЛ АВАЙ... тоглолтонд саатан морилохыг урьж байна.
 
ХҮСЭЛ АВАЙ... тоглолт таныг хүслийн чандад аялуулж, сэтгэл зүрхийг тань хөвсөлзүүлэн, ардын дуундаа уяран уусан шингэх тааламжит мэдрэмжийг төрүүлэх болно.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler