|
Видео

Шинэ мэдээ

Урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасч байна

Урсгал сөрсөн жолоочийн эрхийг гурван сараар хасч байна

Замын цагдаагийн албанаас өмнө нь урсгал сөрсөн, зөрчил гаргасан жолоочийн эрхийн үнэмлэхийг хурааж, хариуцлага тооцдог байсан. Тэгвэл энэ сарын 1-нээс урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн эрхийг гурван сарын хугацаагаар хасдаг болоод байна.

Тодруулбал урсгал сөрсөн жолооч нарыг  "Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасч мөн 50.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ тооцож, газар дээр нь жолоочийн эрхийг түдгэлзүүлж үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Зөрчлийн тухай хуулиар гурван тохиолдолд жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасдаг. Үүнд:

-Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу дайвар багажаар үлээлгэхэд 0.9 хувиас дээш бүхэлтэй гарвал тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаанд хасч, 400 нэгжээр торгоно. Зөрчлийг дахин гаргавал 7-30 хоног баривчилна

-Замын хөдөлгөөнд оролцохдоо суурин газарт 60 км цагийн хурдаас, суурингийн гадна замд 80 км-ээс илүү хурдтай зорчиж, хурд хэтрүүлсэн тохиолдолд 6 сарын хугацаагаар жолоодох эрхийг түдгэлзүүлнэ.

-Урсгал сөрсөн тохиолдолд жолоодох эрхийг гурван сараар хасч, 50 нэгжээр торгоно.

Замын цагдаагийн алба хаагчид бэлэн бус торгуулийн багжаар эрхийг хасах аж.  Улмаар түр хураах хэвлэн эрхийг түдгэлзүүлж, харьяа дүүргийн замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэл рүү шилжүүлдэг байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler