|
Видео

Шинэ мэдээ

Зөрчил гаргасан жолоочид хуулийн хариуцлага тооцон ажиллаж байна

Зөрчил гаргасан жолоочид хуулийн хариуцлага тооцон ажиллаж байна

Энэ сарын 25-ны өдөр 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг эсэргүүцэж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийг Цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэлээ. Зөрчил гаргагч иргэн Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.30 зүйл "3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу хариуцлага тооцлоо Мөн төрийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, доромжилсон үйлдэлд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тухайн жолоочийн хүүхэд зам тээврийн олсолд орсны улмаас дүрэм зөрчиж хөдөлгөөнд оролцсон гэсэн нь ХУДАЛ мэдээлэл болно. Жолооч нар замын хөдөлгөөд оролцохдоо ЗХД баримталж соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler