|
Видео

Шинэ мэдээ

Хүн амины ноцтой хэргийн газарт хэн хэн гэгч байв?

Хүн амины ноцтой хэргийн газарт хэн хэн гэгч байв?

Талийгаач Т.Гомбосүрэн агсны найз Э.Цэнд-Аюуш нүүр номондоо ийнхүү бичжээ.

 

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан эрхэм найзын маань амь насыг бүлэг этгээдүүд санаатайгаар бүрэлгэж, бидний хэдэн муусайн найзууд болон эхнэр хүүхдүүд, ээж аав, ах дүүс, анд найзууд, ажлын хамт олон, салбарын нөхдөд нь нөхөж баршгүй гарз тохиолоо.Санаатайгаар үхтэл нь зодож амь насанд нь халдсан ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал хэмээх хүний үнэргүй араатан болон үхтлээ зодуулаад амь насаа алдаж байхад нь хамт байсан ч юу хийгээгүй гэх тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Төмөр замын бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат, Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа, мэргэжилтэн Н.Ганбаяр нарыг уучилж өршөөмөөргүй санагдаж байна.Тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн дүүрэн мэдээлэл аваагүй хирнээ хамгийн сайн мэдэж байгаа юм шиг худал ярьж, хэлж, бичиж байгаа зарим нөхдийг хараад хэлэх муу үг ч олдохгүй юм.Миний хувьд нүүр номын найзууддаа ам бардам хэдэн зүйлийг хэлье ээ, талийгаач маань эрхэлсэн ажилдаа гарамгай, ээж аав, эхнэр хүүхдүүдийнхээ төлөө гэсэн, анд нөхөддөө үнэнч, эгэл даруухан эр хүн байсан юм шүү. Тэрч байтугай их хэмжээний мөнгө эргэлдсэн, эрх мэдлийн тэмцэлдээнтэй "ЗТХЯ” хэмээх газрын хяналт, шинжилгээ, аудитын асуудлыг хуульч хүний үнэнч шударга, зарчимч байдлаараа нэр төртэй гүйцэтгэж байсан юм. Зарим нэгний зохиомлоор гүтгэсэн шиг архичин, зодоончин, арчаагүй нэгэн байгаагүй юм. Тиймээс бидний хэдэн найзууд найзынхаа ажил явдлыг өнгөрч, цагдаа прокурорын дүгнэлт тодорхой болмогц тэр хүний үнэргүй бүлэг танхай этгээдүүдийн шүүх хурлыг нээлттэй явуулж, бүгдэд нь зохих шийтгэлийг нь хуулийн дагуу үүрүүлэхийн төлөө тууштай тэмцэх болноо. Ингээд энэ хорвоог дэндүү эрт, үнэхээр харамсалтайгаар орхин одсон эрхэм сайхан найздаа гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай…

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler