|
Видео

Шинэ мэдээ

Сэжигтэн Б.Махбал Гэж Хэн Бэ?

Тэрбээр Өмнө Нь Зам Тээврийн Яаманд Ажиллаж Байхдаа Хүний Чих Тас Хазсан. Уул Уурхайн Яаманд Байхдаа Хүнийг Хэвтэрт Ортол Зодоод Ажлаасаа Халагдсан Гэх. Өмнө Нь Хоёр Хүн Алахыг Дөхсөн Энэ Этгээдийн Бүх Но-Г Нууж Өнгөрөөсөн Гэдэг…. …. Талийгаачийн Ажлыг Доржоо Гэх Залуу Авахаар Нэр Нь Тодорчихсон Байж….

Сэжигтэн Б.Махбал Гэж Хэн Бэ?

Талийгаач Т.Гомбосүрэнг зодож байхад хэн ч тусламж үзүүлээгүй

 

Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнг хөнөөсөн Б.Махбал нь архи хэтрүүлэн хэрэглэсэн учир хэрэг үйлдэгдсэний дараагаар шууд СБД-ийн эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн юм. Талийгаачийн цогцосыг шүүх эмнэлэгрүү хүргэсэн бөгөөд хэрэг үйлдэгдсэн газарт талийгаач Т.Гомбосүрэн болон Б.Махбал нарыг оролцуулаад нийт 3 албаны дарга 2 жолооч байжээ. Тэдгээрийн өгсөн мэдүүлгээр яллагдагч Б.Махбал нь талийгаачийг 3 цаг гаруй хугацаанд архины шил, хутга, сандал зэргийг ашиглан зодож, онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгэсэн тухай ярьж, хэн нэгэн нь талийгаачид тусламж үзүүлэлгүй архи ууж халамцан сууж байсныг гэрчилжээ.   Хэвлэлд олонтаа гарч байгаачлан талийгаачийн бие хүнд нөхцөлд орж унасан байхад нь Б.Махбал нь "… босооч…” гэж өшиглөсөн тухай ч мэдүүлсэн байна.

Б.Махбалын энэхүү харгис үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1.2-т заасан онц харгис хэрцгийгээр бүлэглэн алах, мөн Эрүүгийн хуулийн 15.2 буюу бусдын амь насыг аюултай байдалд байхад тусламж үзүүлэх үүргээ биелүүлэлгүй хүний амь нас аврахыг оролдоогүй зэргээр зүйлчлэн шийтгэх нөхцөлтэй юм. Мөн хэрэг үйлдэгдэх үед байсан этгээдүүдэд ч дээрхи заалт хамааралтай.

 Зам, тээвэр хөгжлийн яамны албан ёсны вэб сайтаас талийгаачийн нэрийг аваагүй байна

 Цагдаагийн байгууллагын 102 дугаарт утсанд "Зам, тээвэр хөгжлийн яаманд үйлдэгдсэн хүн амины хэргийн мэдээлэл 2018.08.09-ны шөнө иржээ. Хэргийг "… хувийн таарамжгүй байдлаас үүсэлтэй…” гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр олон нийтэд нотолсон. Тэгвэл хэрэг гарсаар өдгөө 3 хонож байхад ЗТХЯ-ны албан ёсны вэб сайтаас "… http://mrtd.gov.mn/single/162 …”  талийгаач Т.Гомбосүрэнгийн нэрийг аваагүй албан тушаалыг нь тодотгон нийтэд харуулсан хэвээр байна.

Талийгаач Т.Гомбосүрэн 1000 вагоны асуудлаас болж амиа алдсан уу?

 Талийгаач үнэхээр Б.Махбалтай ЦЕГ-ын хэвлэлийн мэргэжилтний нотолж байгаа шиг хувийн таарамжгүй харилцаатай байсан уу гэдгийг судлаад эхэлсэн. Сэлэнгэ аймгийн уугуул, хуульч өмгөөлөгч, мэргэжилтэй талийгаач Т.Гомбосүрэн нь яамандаа төдийгүй найз нөхдийн хүрээнд шударга нэртэй, эхнэр дөрвөн хүүхдийн хамтар амьдардаг байсан. Харин Б.Махбалыг хувийн соёл, зан байдлын харилцаа муутайгаас гадна талийгаачийг ажлаас халуулах бүхий л арга саамийг сүвэгчилж Төрийн нарийн бичгийн даргаа хүртэл заамдаж байсан гэх. Сүүлийн хэдэн сар ажлын чиг үүргийнхээ дагуу ОХУ-аас ашиглалтын хугацаа нь дууссан 1000 вагон оруулж ирсэн Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа нарт холбогдох асуудлыг нухацтайгаар шалгаж байжээ. Түүнийг нас барсны маргааш нь Номт хадны зөрлөгт осол гараад амжсан. Одоогоор УБТЗ-аас шуурхайлан засаж байгаа юм.

У.Хүрэлсүх сайд ааЖ.Бат-Эрдэнэ сайддаа хариуцлага тооцооч ээ!

Албаны дарга нар нь ажлын байрандаа архидан согтуурдагыг мэдэхгүй хэмээн өөрийн сахалт нүүрээ хамгаалаад үлдсэн сайд Ж.Бат-Эрдэнэ хэвлэлүүдэд ч ярилцлага өгөөд амжжээ. Монголд дарга нар нь нэгийгээ хутгалж хүн амины хэрэг гарсан яам ЗТХЯ-аас өөр байхгүй. Замын тээврийн салбарт өдөр тутам осол гардаг ч яаманд нь хүртэл осол гарлаа. Тиймээс салбарын сайдыг нь илээд өнгөрөөвөл шударга ёсонд харш байх аа У.Хүрэлсүх сайд аа.

эх сурвалж:medeemn.info                          http://medeemn.info/2839

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler