|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

НАСА шинэ төхөөрөмж хөөргөжээ

НАСА шинэ төхөөрөмж хөөргөжээ

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг наранд хамгийн ойр хүрч очих тандалтын төхөөрөмж зохион бүтээсэн ба уг төхөөрөмжийг тээсэн пуужин өнгөрсөн ням гарагт Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын хөлгийн буудлаас хөөрсөн байна.
Уг үйл ажиллагааг бямба гарагт явуулахаар төлөвлөөд байсан боловч техникийн саатлын улмаас түр хойшилсон ажээ. НАСА-гийн мэдээлснээр, уг төхөөрөмж нь хөөргөснөөс хойш 40 орчим минутын дараа нарыг алсуур хүрээлсэн тойрог замд нэвтэрсэн аж.
Төхөөрөмжийн гадаргууг 10 сантиметр зузаан дулаан тусгаарлагч нүүрстөрөгчийн хөвөн бүрхүүлтэй бүтээсэн нь түүнийг цельсийн 1400 хэмд тэсвэртэй байх боломжийг бүрдүүлсэн ажээ. Уг төхөөрөмж нь нарнаас 6 сая километр зайд хүрч очих ба өмнө нь наранд хамгийн ойртон очсон зай нь 44 сая километр байжээ.
Энэхүү төхөөрөмж нь нарны талаархи шинэ нээлтүүдийг хийхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж эрдэмтэд найдаж байгаа ба түүнийг нарны тойрог замд 7 жилийн турш байрлуулахаар төлөвлөж байгаа юм байна.  
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler