|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10

Японы зарим нутагт цельсийн 39 хэм хүрч хална

Японы зарим нутагт цельсийн 39 хэм хүрч хална

Япон улс даяар хэт халалт үргэлжилж, өнөөдөр буюу пүрэв гарагт зарим нутгаар агаарын дулаан цельсийн 39 хэмд хүрэх төлөвтэй байгаа тухай тус улсын цаг уурын агентлагаас мэдээлэв.
Тус агентлагийн мэдээлснээр, агаарын өндөр даралт ноёрхож буйн улмаас агаарын дулаан улсын хэмжээнд ихээхэн нэмэгдэж байгаа аж.
Өнөө өглөөний 8:30 цагийн байдлаар л гэхэд зарим нутагт агаарын дулаан хэдийнээ 30 хэмд хүрээд байгаа юм байна. Мөн түүнчлэн өдрийн цагаар Токиогоос хойш оршдог Маебаши болон Кумагаяа хотод 39 хэм, Фукушима болон Ямагучи хотод 37 хэм хүрч халах бол Окаяама болон Хирошима хотод 36 хэм, харин Токио болон Осака хотод агаарын дулаан 35 хэмд хүрэх ажээ.
Дээр дурдсан хотуудын хүн амыг хэт халалтаас сэрэмжилж, агааржуулагч хэрэглэх хийгээд өдрийн цагаар дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийхийг анхааруулаад байгаа аж. Мөн шингэн зүйл сайн уухыг зөвлөсөн байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler