|
Видео

Шинэ мэдээ

“Үнэн ба Зөв нам” нөхөн сонгуульд оролцохоор болжээ

“Үнэн ба Зөв нам” нөхөн сонгуульд оролцохоор болжээ

Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох УИХ-ын нөхөн сонгуульд эрх баригч МАН болон сөрөг хүчин АН, МАХН зэрэг улс төрийн томоохон нам хүчнүүд оролцох нь бараг тодорхой болж байгаа билээ. МАН, АН-ынхан энэ талаарх асуудлыг Үндэсний бодлогын хороогоор удахгүй шийдвэрлэх гэж байгаа бол МАХН-ынхан намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар хоёрын аль нэгийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлхээр шийдэж байгаа бололтой. Тэгвэл уг сонгуульд одоогоор Монголын улс төрийн орон зайд өөрийн гэсэн байр суурь эзлээгүй байгаа бусад жижиг намын төлөөллөөс ч оролцох сураг дуулдаж эхлэв. Тэдний нэг "Үнэн ба Зөв” намынхан 42 дугаар тойргийн сонгуульд оролцоно гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Тус намын зөвлөхөөр өмнө нь МАН-аас Завхан аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Ш.Сайхансамбуу ажилладаг бөгөөд өдгөө А.Отгонбаатар гэх залуу "Үнэн ба Зөв” намын даргын албыг хашиж байгаа юм байна.

 

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Holoemern

  • 2024-08-31
  • <a href=https://enhanceyourlife.mom/>buy priligy online safe</a> This research was funded by the Intramural Research Program of the National Institutes of Health, National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases Grants ZIA DK 075057, ZIA DK 075062, and ZIA DK 075063
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler