| |
Видео
Шинэ мэдээ
Азийн Хөгжлийн банкинд ажилладаг, зээл бүтээж өгнө гэж залилан хийх болжээ
Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Авлигын эсрэг, шударга байдлыг дэмжих албаны зүгээс тус банкны нэрийг барин иргэдээс хууль бусаар мөнгө хөрөнгө завшихыг оролдож буй залилангийн үйлдлээс болгоомжлохыг иргэдэд сануулж байна.
АХБ-д ажилладаг хэмээн, аль эсхүл АХБ-ны албан ёсны хаягийг ашиглан зээл болон бусад зүйлсийг амлан хүмүүсээс мөнгө залилан авч буй этгээдүүдийн талаарх мэдээллийг АХБ хүлээн авсан бөгөөд уг хэргийг одоо мөрдөн шалгаж байна. Иргэдийг дансны болон хувийн мэдээллээ сэжигтэй байгууллага, хувь хүмүүст биеэр болон цахимаар өгөхгүй байхыг АХБ-наас сануулж байна. Залилан мэхлэлтэд өртсөн эсвэл өртөх магадлалтай аливаа сэжиг төрсөн бол дотоодын хууль сахиулах байгууллагуудад цаг алдалгүй хандахыг зөвлөж байна.
Хөгжлийг дэмжигч байгууллага болох АХБ нь иргэд олон нийтээс хөрөнгө мөнгө хэзээ ч нэхэмжилдэггүй учир хэлцлийн төлбөр хураамж, зохицуулалтын төлбөр, гадаад төлбөр тооцооны шимтгэл гэх мэт аливаа нэхэмжлэл байх үндэслэлгүй юм. Түүнчлэн, АХБ тус байгууллагад ажиллахыг хүссэн хүмүүсээс хувийн болон банкны мэдээллийг авдаггүй болно. Үүний зэрэгцээ, тус байгууллага нь албан ёсны харилцаандаа "@adb.org.” домэйнаас өөр домэйныг хэзээ ч ашигладаггүй гэдгийг анхаарна уу.
АХБ-ыг оролцуулсан залилан, авлига хээл хахууль үйлдэж болзошгүй хувь хүмүүс, хуулийн этгээдүүдийн талаар АХБ-ны Авлигын эсрэг, шударга байдлыг дэмжих албаны integrity@adb.org (link sends e-mail) имэйл хаягаар мэдэгдэнэ үү.
Мөн https://www.adb.org/countries/main болон https://www.adb.org/news/features/beware-business-scams-using-adb-s-name зэрэг линкүүдэд заасан хаягаар АХБ-тай утсаар шууд холбогдон тус банкны дэмжлэгтэй төсөл хөтөлбөр, төлөөлөгчийн газруудын талаарх үнэн бодитой мэдээллийг авах боломжтой.