| |
Видео
Шинэ мэдээ
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт 65.5 хувьтай байна
Өнөөдрийн байдлаар тарваган тахлын эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд 65.5 хувьтай байна. Хэнтий, Баян-Өлгий, Улаанбаатар, Төв аймгийн дархлаажуулалтын хамралт өндөр буюу 90-100 хувь, Ховд 39.7хувь, Увс 46.5 хувийн хамралттай байна.
Он гарсаар нийслэлийн БЗД, БГД, ХУД, СБД, СХД, ЧД-ийн хэмжээнд нийт 30 удаагийн амьтны дуудлаганд үйлчилж, хураагдсан сорьц материалыг ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлэхэд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчин үүсгэгч илрээгүй аж.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг