| |
Видео
Шинэ мэдээ
Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна
Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд "Тарваган тахлаас сэргийлэх " өдөр тохиодог. Уг өдрүүдийн хүрээнд долдугаар сарын 16-наас 28-ны хооронд дүүрэг болон өрхийн Эрүүл мэндийн төвүүдээр Тарваган тахал өвчнөөс сэргийлэх дархлаажуулалт хийж байна.
Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, Эрүүл мэндийн байгууллага, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Хууль сахиулах байгууллагын ажилтнууд зэрэг эрсдэлт бүлгийн хүн ам хамрагдана гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.